“МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн газар, Монголын махны холбоо, аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл сургалт хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлгийн зорилго нь олон улсын гэрээ хэлэлцээр, Монгол улсын хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд мах махан бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед тавигдах шаардлага, үйлдвэрлэлийн зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлж буй туршлага, тулгарч буй хүндрэл асуудлыг шийдвэрлэхэд холбогдох газруудад санал хүргүүлж дэмжлэг үзүүлэхэд чиглэж байв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сүүлийн 2 жилд мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих хүрээнд мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн нөхцөлийг БНХАУ, ОХУ, БНСУ, БНСВьетнам зэрэг улстай тохирч, санамж бичиг, гэрээ хэлэлцээр байгуулан экспортлогч улсын экспертийн багийг урьж, хамтарсан хянан магадлагааг хийж ажиллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Хонь, ямааны махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай”, “Үхрийн махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай” протоколуудыг байгуулсан.

Махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомт”-ын жагсаалтанд Говь-Алтай аймгийн Бургастай боомтыг нэмж, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 2016 оны 63 дугаар тогтоолоор батлуулсан.

БНСВьетнам улстай үхэр, хонь, ямааны мах экспортлохтой холбогдсон хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийг тохирохтой холбогдуулан тус улсын мал эмнэлгийн хяналтын экспертүүд 2016 онд Монгол Улсын дулааны аргын болон нядалгааны 17 үйлдвэрт хянан магадлагаа хийж, 8 үйлдвэр тэнцсэн тул 2 улсын Засгийн газар хоорондын 16 дугаар хуралдаанаар 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ханой хотноо “Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулсаны дагуу “Дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээг” баталгаажууллаа.

Улсын дулааны аргын болон нядалгааны 17 үйлдвэрт хянан магадлагаа хийж, 8 үйлдвэр тэнцсэн тул 2 улсын Засгийн газар хоорондын 16 дугаар хуралдаанаар 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ханой хотноо “Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулсаны дагуу “Дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээг” баталгаажууллаа.

МХЕГ, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газартай мах,   махан бүтээгдэхүүнийг дамжуулан тээвэрлэх үеийн хорио цээр, хяналтын тухай  МХЕГ, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, БНХАУ-аар дамжуулан 3 дахь орнууд руу тээвэрлэх хугацааг багасгах асуудлыг шийдвэрлэсэн.

ОХУ-ын экспертийн баг 2016 онд Монгол Улсад ажиллаж мал нядлах болон мах боловсруулах үйлдвэрт эрсдлийн хянан магадлагаа хийн, мал нядлах 26, дулааны аргаар мах боловсруулах 9 үйлдвэрт зөвшөөрлийг олгосны дагуу одоогоор манай улсын 2 үйлдвэрээс адуу, үхрийн хөлдөөсөн мах импортолж байна.

БНХАУ-д экспортлох адууны дайвар бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага тогтолцооны 150 асуулгын хариултыг шинэчлэн боловсруулж, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газарт хүргүүлж, хариуг хүлээж байна.

2017 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар ОХУ-д адууны мах-1020 тн, үхрийн мах 180 тн, боловсруулсан мах 149 тн, БНХАУ-д адууны мах 12475,8 тн, боловсруулсан мах 1308 тн, Иран хонины мах 764 тн, Нийт түүхий мах 14440,15 тн, боловсруулсан мах 1457.8 тн экспортолсон байна.