ТАНИЛЦУУЛГА:БИДНИЙ ТҮҮХ БУЮУ ӨНӨӨДРИЙН ХҮН ОД ХХК
Манай компани 1992 онд байгуулагдсан бөгөөд 1994 оноос ХБНГУ-ын тоног төхөөрөмж,технологиор хиам,махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.Мөн Монгол улсын хэмжээнд бүрэн зогсоод байсан нөөшилсөн бүтэээгдэхүүний үйлдвэрлэлийг 2000 онд анхлан сэргээж,2011 онд бүх төрлийн хиам,махан бүтээгдэхүүн савлах цехийг ашиглалтанд оруулж байв.
Бид төрөл бүрийн хүнсний нэмэлтгүй, химийн гаралтай консервантгүй Монгол махны уг чанарыг хэвээр хадгалсан ЭКОЛОГИЙН ЦЭВЭР бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нэн тэргүүний зорилгоо болгон ажилладаг.
Өнөөдрийн байдлаар 100 орчим хүнийг ажлын байраар хангаж
Бид тогтвортой хөгжлийн гол үндэс суурь болсон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх,тэр дундаа хүн амыг эрүүл,аюулгүй найдвартай хүнсээр хангахаар ХАБ-ын ОУ-д мөрддөг HACCP тогтолцоог 2014 оноос нэвтрүүлэн 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэн ажиллаж байна.
Монгол махны чанарыг дэлхийд таниулах нь манай хамт олны эрхэм зорилго.Энэ зорилгынхоо хүрээнд 2008 онд бие даасан Бонмарт ХХК-ийг байгуулж ОХУ-д нөөшилсөн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.2023 оноос HALAL аргаар төхөөрсөн махаар бэлтгэсэн мах махан бүтээгдэхүүнийг Иран болон булангийн орнууд руу экспортлох ажлыг эхлүүлсэн.Мөн дулааны аргаар боловсруулсан мах,нөөшилсөн мах,гэрийн тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэн БНХАУ,БНСУ,ОХУ-д экспортлож байна.
Манай компани 2023 онд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд 5000 м2 талбай бүхий мал төхөөрөх,мах боловсруулах үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулсан.Тус үйлдвэр нь мал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдож олон улсын Халал болон HACCP гэрчилгээгээр баталгаажсан болно.Үйлдвэрийн хүчин чадал:Хоногт 600 толгой бог мал эсвэл 150 толгой бод мал төхөөрөх,15 тн мах шулж ангилах,12 тн мах боловсруулах.Нийт 1500 тн мах хадгалах зориулалт бүхий хөргөх,хөлдөөх агуулахтай.
Түүхий эд,мах бэлтгэлийн хувьд мал төхөөрөх өөрийн үйлдвэртээ эрүүл,аюулгүй орчинд,стандартын дагуу мах бэлтгэж мах бэлтгэл-боловсруулалт-үйлдвэрлэл гэсэн нэгдсэн нэг системтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг давуу талтай.
Бид хөгжлийг эрхэмлэгч чадварлаг ажилтнууд, хүн ба байгальд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, байгаль орчны бохирдлоос болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшүүлэн хуулийн шаардлагыг биелүүлж, нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллана.
Манай байгууллагын ажилтан бүр Монгол махны чанарыг хэвээр хадгалсан,ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэж,хүн амын хүнсний хангамжид хувь нэмэр оруулж байгаадаа үргэлж бахархал дүүрэн ажилладаг.
Хүчин чадал:
Хөргөх,хадгалах хүчин чадал:
Өрөөний
тоо /ш/
Температур
/ºC/