card

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Монгол махны уг чанарыг хэвээр хадгалсан ЭКОЛОГИЙН ЦЭВЭР бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Хүн од ХХК-ний Хүнсний аюулгүй байдлын бодлого

Бид хүнсний аюулгүй байдлын бодлогодоо дараах 3 зарчмыг баримтлана.

Хэрэглэгчээ дээдлэн , хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн, хүнсний аюулгүй байдлыг 100 хувь хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.

Хүнсний үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд MNS, HACCP стандартуудын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг хангана.

Хүний нөөцийн хөгжил, техник, технологид чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж  хүнсний үйлдвэрлэлийн манлайлагч компани болно.

 

HACCP чанарын тогтолцоо

НАССР гэдэг нь “Нazard analysis critical control point” буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо” гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгддөг тогтолцоо юм.  Хүнсний үйлдвэрлэлийг анхан шатнаас нь эхлэн эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж, хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх дамжлагын аюултай  байдлын эрсдлийг үнэлж, хяналт тавин, системтэйгээр судлан шинжилнэ гэсэн үг юм.  Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын дор эрүүл, баталгаатай хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж үүснэ гэсэн үг. “Хүн од” ХХК нь энэхүү  тогтолцоог нэвтрүүлэхийн тулд үйлдвэрээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангах иж бүрэн төхөөрөмжүүдээр бүрэн тоноглож, ажиллагчиддаа эрүүл зөв дадал эзэмшүүлэн MNS CAC/RCP 1:2003 стандартын шаардлагыг бүрэн ханган ажиллаж НАССР тогтолцоог нэвтрүүлэх төслийг 2014 оноос эхлүүлсэн бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо”-г нэвтрүүлж буй үйлдвэрүүдэд аудит хийх эрх бүхий  “MNAS” байгууллагаар шалгуулан, 2017 оны 5-р сарын 25-нд тэнцлээ. Энэ нь Монголын махны аж үйлдвэрийн салбарт НАССР тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн цөөхөн компаниудын нэг болж буйг илтгэж байгаа юм.

 

Итгэмжлэгдсэн лаборатори

Хүн од ХХК нь өндөр өртөг бүхий өөрийн лаборатори бий болгосон бөгөөд СХЗГ-ын Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлагын   MNS ISO/IEC 17025:2007 стандартын дагуу 2018 онд микробиологийн 12, химийн 6, мал эмнэлэгийн 4 үзүүлэлтээр итгэмжлэгдсэн ба итгэмжлэлийн хүрээний дагуу шинжилгээнүүдийг тогтмол хийж гүйцэтгэж байна.Бидний бодлого бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэргэдээ заавал шинжилгээний лабораторитой байх ёстой бөгөөд өдөр бүр шинжилгээг тогтмол хийж чанар аюулгүй байдлыг хангахад оршино.

 

ISO 22000 стандарт гэж юу вэ?

Ашиг, орлогоос илүүтэй бүтээгдэхүүний чанар аюулгүй, найдвартай байдлаараа өрсөлдөх болсон өнөөгийн зах зээлийн өрсөлдөөнт нийгмийг тооны чанараас тогтолцооны найдвартай байдлыг илүүтэй үнэлэх болсон.

Хүнс үйлдвэрлэгчдийн энэхүү харилцааг дэмжих гол хэрэгслүүр нь Олон Улсын ISO 22000 бүлэг стандарт бөгөөд энэхүү стандарт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх ба хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах болон хүнсний үйлчилгээ үзүүлэх зэрэг эцсийн дамжлага хүртэлх (харилцан хамаарал бүхий тоног төхөөрөмж, боох, савлах материал, цэвэрлэх хэрэгсэл, нэмэлт ба бүрэлдэхүүн үйлдвэрлэгч зэрэг байгууллагуудын хамт) өргөн хүрээг хамарсан байдаг.

ОУСБ-ын 34-р техникийн хороо нь Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой ISO 22000 бүлэг стандартыг хариуцан ажилладаг байна. 2010 оны байдлаар тус хорооноос хүнсний бүтээгдэхүүний нэр томъёо, шинжилгээний аргачлал, бүтээгдэхүүний техникийн шаардлага, савлах, хадгалах, тээвэрлэхтэй холбогдолтой 724 стандартыг хэлэлцэн баталсан бөгөөд уг хороо нь 53 орны үндэсний байгууллага бүрэн гишүүнээр, 54 орны үндэсний байгууллага ажиглагчаар ажилладаг.

 

Хэрэглэгчээ дээдэлж чанараар баталгаажсан он жилүүд

                                          

Санал хүсэлт илгээх